‘Усны тухай түүхүүд’ кино уралдааны удирдамж

(english below)

  1. Бүртгэл дуусах хугацаа
    • Бүртгэл 2021 оны 9 сарын 15-ний 23:59 цагт дуусгавар болно.
  2. Шаардлага
    • Улаанбаатар хотын хүн ам болон аж ахуй эрхлэгчдийн хувьд ус ямар ач холбогдолтой байх тухай сэдвийг хөндсөн кино бүтээлийг уралдаанд хүлээн авна.
    • Киног бүтээгч (продюсер, найруулагч) нь Монгол Улсын иргэн байна.
    • Киноны үргэлжлэх хугацаа 3-15 минутын хооронд байна.
    • Ямар ч жанрын кино байх боломжтой (баримтат, уран сайхны, хүүхэлдэйн гэх мэт).
    • Бүртгүүлж буй кино нь энэ уралдаанаас өмнө цахимаар болон телевизийн сувгаар олон нийтэд хүрээгүй байна.
    • Кино нь 2020 оны 1-р сараас хойш бүтээгдсэн байна.
    • Кинонд ашигласан хөгжим зэрэг зохиогчийн эрх шаардсан бусад материалд зохиогчийн эрхийн зөвшөөрлийг авч ашигласан байна.
  3. Шагнал
    • Шилдэг бүтээлийн шагнал Sony A6400 дижитал камер.
    • Тусгай шагналт байрны нэг бүтээлд Ronin-S дүрс тогтворжуулагч гардуулна.
    • Залуу насны ангиллын (13-18) шилдэг бүтээлд Holy Stone 4K дрон шагнал болгон өгнө.
  4. Кино бүртгэл
    • Киногоо бүртгүүлэхэд хураамж төлөх шаардлагагүй.
    • Нэг бүтээгчээс 3-с дээшгүй тооны кино бүртгэж авна.
    • Киног бүртгүүлэхдээ өндөр чанартай кино файлыг илгээх ба Wetransfer, MEGA, Dropbox зэрэг үйлчилгээг ашиглан интернетээр татаж авах боломжтой байна. Дэлгэрэнгүй мэдээллийг info@mfi.mn мэйлээр авна уу.
  5. Сонгон шалгаруулалт
    • Таны бүтээл кино уралдаанд шалгарсан эсэхийг мэйлээр мэдэгдэх болно.
    • Хэрэв оролцогч хүсвэл кино уралдааныг зохион байгуулах хорооноос тухайн бүтээл шалгараагүй шалтгааны талаар тайлбар хүргүүлж болно.
  6. Зөвшилцөл
    • ‘Усны тухай түүхүүд’ кино уралдаанд ирүүлж буй бүтээлийг бүртгүүлэгч өөрөө бүтээсэн, эзэмшдэг, бүх мэдээлэл үнэн зөв гэдгийг батлан даах шаардлагатай.
    • Кино бүх насныхан үзэхэд тохиромжтой байх шаардлагатай. Хэрвээ кино өргөн хүрээний үзэгчдэд хүрэх боломжгүй гэж үзвэл кино уралдаанд сонгохгүй байх эрхийг зохион байгуулах хороо эдэлнэ.
    • Бүх кино олон улсын зохиогчийн эрхийн хуулийг дагаж мөрдөх ёстой. Хэрэв кино бүтээгчид өөрөө бүтээгээгүй хөгжим, бичлэг, утга зохиолын бүтээлийг ашиглах бол тухайн зохиогчийн эрхийг ашиглах эрхийг авсан нотолгоог гаргаж өгөх шаардлагатай. Хэрэв кино бүтээгчид лицензгүй материалыг ашигласан нь тогтоогдвол кино уралдаанд сонгохгүй.
    • Кино уралдааны зохион байгуулах хороо нь таны бүтээл болон мэдээллийг чандлан хадгалах үүрэгтэй. Гэвч киноны санаа, өрнөл, гол санаа болон бусад элементүүдтэй адил төстэй материалыг бусад уран бүтээлчид бүтээсэн тохиолдолд кино уралдааныг зохион байгуулах хороо хариуцлага хүлээхгүй. Адил төстэй бүтээл гарсан тохиолдолд санамсаргүй байдлаар давхцсан, бие даан бүтээгдсэн гэдгийг бүртгүүлэгч нь хүлээн зөвшөөрнө.
    • Бүх бүртгүүлсэн бүтээл нь Мянганы Сорилтын Корпорацийн Компакт гэрээний болон АНУ-ын элчин сайдын яамны архивт хадгалагдах ба олон нийтэд ашгийн бус зорилгоор үзүүлэх боломжтой байх юм. Кино уралдааны зүгээс киноны зохиогчийн эрхийг шилжүүлэн авахгүй.
    • Кино уралдааныг зохион байгуулах хороо нь кинонуудыг гаргах дарааллыг бие даан шийдэх эрхтэй.
    • Бүртгүүлэгч нь ‘Усны тухай түүхүүд’ кино уралдаанаас аливаа хохирлыг нөхөн төлөхийг шаардах эрхгүй. Үүнд зохиогчийн эрх, барааны тэмдэг, нэр төрийн асуудалтай холбогдолтой өр төлбөр, алдагдал, аливаа зардал (өмгөөлөгчийн төлбөр, шүүхийн зардал болон бусад зардал) зэрэг хохирол багтана.
    • Кино уралдааны зохион байгуулах хороо нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас кино уралдааныг цуцлах эрхтэй.
    • Хэрвээ таны бүртгүүлсэн кино уралдаанд шалгарвал бүртгүүлэгч та бүтээлээ кино уралдаанаас татахгүй, кино уралдааны зохион байгуулах хороонд кино уралдааны үеэр киног гаргах эрхийг олгож байгааг, мөн дээрх шаардлага болон заалтуудыг хүлээн зөвшөөрч байна гэдгээ батлах юм.

Дараах холбоосоор хандаж киногоо бүртгүүлнэ үү:

The Water Stories Film Contest Guideline

  1. Submission Deadline
    1. The deadline to submit is 11:59 PM, September 15, 2021.
  2. Eligibility
    • Prior to the film contest, submitted films should not be readily available to be watched online or on TV.
    • All music and other copyrighted material used in films must be properly licensed.
  3. Awards
    • The winning film will receive the grand prize: a Sony A6400 digital camera.
    • Special mention will receive a DJI Ronin-S gimbal.
    • The winning film in the youth category (ages 13-18) will receive a Holy Stone 4K drone.
  4. Film Submission 
    • Submissions are free of charge.
    • Limit of up to 3 submissions per producer.
    • Eligible submissions must be in a high-quality digital format, such as H264/x264 files, which can be downloaded through cloud services (MEGA, Dropbox, Google Drive etc.). For more details, send an email to: info@mfi.mn
  5. Notification
    • You will be notified via email whether your film is selected or not in the film contest.
    • If not selected, the film contest committee will give feedback upon inquiry.
  6. Agreement
    • Upon submission of a project, the user certifies that all materials submitted to The Water Stories Film Contest are his or her own work and that all other information provided is true and factual.
    • Submissions must be family-friendly. We reserve the right to reject content deemed offensive or inappropriate for a broad audience.
    • All films must adhere to international copyright law. If the filmmaker uses the music, footage or literary work that is not original, it is required that the filmmaker produce the proof of license. If the filmmaker uses material that is not licensed, it will not be selected in the film contest.
    • The Film Contest committee will take reasonable care to protect all materials received. However, in the event where similar or identical materials, in terms of idea, plot, theme, or other elements, have been created by other filmmakers, the contest and its staff are void of responsibilities and the obligation to compensate. Similar or identical materials are purely coincidental and have been independently created.
    • All submitted films will become part of MCC Mongolia Water Compact and U.S. Embassy in Ulaanbaatar archives, which will retain the rights to make them available for screening for publicity and non-commercial purposes. The Film Contest will not acquire the copyright.
    • The Film Contest committee reserves the right to organize the presentation of materials in any order.
    • You agree to indemnify and hold The Water Stories Film Contest harmless, from and against any and all claims, liabilities, losses, damages, and expenses (including but not limited to attorney’s fees, and costs of the court) which may be incurred by reason of any claim involving copyright, trademark, credits, publicity.
    • In case of any force majeure circumstances, the film contest committee reserves the right to cancel the contest.
    • By submitting your film to The Water Stories Film Contest, the individual or corporation submitting the film hereby warrants that it is authorized to commit the film for screening, would not withdraw the film, understands and accepts these requirements, rules, and regulations.

Follow this link to submit your film: