Монголын Кино Институт

Жигжидсүрэн Монголын кино институт НҮТББ нь Алтан Өргөө олон улсын кино наадмыг зохион байгуулагч юм.

Монголын кино институт нь Монголын кино уран бүтээлчдийн чадавхийг хөгжүүлэх, үзэгчдийн кино урлагийн боловсролыг дээшлүүлэх, Монголын болон олон улсын үнэ цэнэтэй кино бүтээлүүдийг таниулах, Монгол улс дахь кино шүүмжлэлийг хөгжүүлж, кино урлагтай холбоотой томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, Монголын кино уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх, Монголын кино урлагийн уламжлал болон шинэ үеийн кинонуудыг дэлхийн тавцанд таниулахад өөрсдийн хувь нэмрээ оруулахад оршино.

Монголын кино институтийн удирдлага

Г.Жигжидсүрэн

Монголын кино институтийг үүсгэн байгуулагч, Монголын кино институтийн тэргүүн

Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин

Ш.Ихбаяр

Монголын кино институтийг үүсгэн байгуулагч, Монголын кино институтийн дэд тэргүүн

Кино найруулагч, кино судлаач

Б.Батгэрэл

Монголын кино институтийг үүсгэн байгуулагч, Монголын кино институтийн гүйцэтгэх захирал

Б.Мөнхзул

Монголын кино институтийг үүсгэн байгуулагч, Монголын кино институтийн удирдах зөвлөлийн гишүүн

Уран бүтээлч

Х.Жигжидсүрэн

Монголын кино институтийг үүсгэн байгуулагч, Монголын кино институтийн удирдах зөвлөлийн гишүүн

iCinema кино театрын захирал

Ц.Ариунаа

Монголын кино институтийн удирдах зөвлөлийн гишүүн

Монголын урлагийн зөвлөлийг үүсгэн байгуулагч, Кино продюсер (Гуру Медиа)

Б.Дөлгөөн

Монголын кино институтийн удирдах зөвлөлийн гишүүн

Дуучин, Кино продюсер (No Wonder Films)

Монголын кино институтийн элчин сайдууд

Петер Черкасский

Монголын кино институтийн элчин сайд

Австрийн эксперименталь кино найруулагч

Жан Шянминь

Монголын кино институтийн элчин сайд

Хятадын продюсер, Бээжингийн кино академийн профессор

Элла Манжеева

Монголын кино институтийн элчин сайд

ОХУ-ын Халимагийн бүгд найрамдах улсын кино найруулагч

Д.Цэнгэл

Монголын кино институтийн элчин сайд

Culture Distributor компанийн үүсгэн байгуулагч

Максин Уильямсон

Монголын кино институтийн элчин сайд

Ази Номхон Далайн Дэлгэцийн шагнал гардуулах ёслолын олон улсын номинацийн зөвлөлийн гишүүн, Продюсер (Азийн Продюсеруудын холбооны гишүүн)

Юлиан Радлмайер

Монголын кино институтийн элчин сайд

Германы найруулагч

Н.Цогтбаяр

Монголын кино институтийн элчин сайд

Монголын 48 цаг кино наадмын захирал, Mongol Films Distribution компанийг үүсгэн байгуулагч

Монголын кино институтийн зөвлөхүүд

Ж.Бодьбаатар

Монголын кино институтийн зөвлөх

UNESCO эксперт, академич

А.Удвал

Монголын кино институтийн зөвлөх

Найруулагч, куратор


Want to work with us?