Алтан Өргөө Олон Улсын Кино Наадам 2020 – Хөтөлбөр

Монголын Кино Институт 8-р Алтан Өргөө Олон Улсын Кино Наадмаа энэ жил цахим хэлбэрээр SKYmedia болон SkyGO.mn-тэй хамтран та бүхэндээ хүргэх гэж байна. Манай наадмын Олон улсын болон Монгол уралдаант хэсэг, Монгол уралдаант бус хэсэг, Бүрэн хэмжээний үзвэр, Онцлох уран бүтээлч гэсэн хэсгүүдийг 6 сарын 4-7-нд дээрх сувгуудаар үнэгүй хүлээн авч үзээрэй.  Хэрвээ та Skymedia-гийн хэрэглэгч биш бол www.skygo.mn саитаар, мөн гар утсандаа SkyGo application суулгаж үзэх боломжтой.

Кино урлагт дурлагч та бүхэн минь гэртээ GGIFF 2020-ынхоо кинонуудыг тухлан сууж үзээрэй.

Skymedia болон SkyGo-д 6 сарын 4-нд бүх кино үзвэр нэмэгдсэн байх ба үзэгч чөлөөтэй сонголтоор 6 сарын 7-ыг дуустал үзэх боломжтой юм. 6 сарын 4-нд юун түрүүнд нээлтийн кино маань нэмэгдэх болно.

2020 оны 6 сарын 4

09:00 Нээлтийн кино: Сахиусан тэнгэрийн оронд орхигдогсод (АНУ) – М.Бишрэл

12:00 Уилкокс (Канад) – Дени Коте

Мариам (Казахстан, Герман) – Шарипа Уразбаева

Эмэгтэйчүүд (Япон) – Такаши Нишихара

Олон улсын болон Монгол уралдаант хэсгийн богино кинонууд, Онцлох уран бүтээлч Алс Тэлэнгүд, уралдаант бус хэсгийн богино кинонууд нэмэгдэнэ.

16:00 Наадмын нээлт live video (fb.com/GGIFFest наадмын page дээр)

2020 оны 6 сарын 5

11:00 GGIFF 2020 – Live – Наадмын хөтөлбөрийн талаарх асуулт хариулт (fb.com/GGIFFest наадмын page дээр)

2020 оны 6 сарын 6

11:00 GGIFF 2020 – Live – Наадмын хөтөлбөрийн талаарх асуулт хариулт (fb.com/GGIFFest наадмын page дээр)

20:00 Атом Эгоян Онлайн Мастер Класс: Канадын нэр хүндтэй найруулагч Атом Эгоян өөрийн карьер болон богино кино хийх талаар яриа хийнэ. (fb.com/GGIFFest наадмын page дээр)

2020 оны 6 сарын 7

16:00 Наадмын хаалт live video дээр ялагчдыг зарлана (fb.com/GGIFFest наадмын page дээр)

23:59 Наадмын кинонууд Skymedia, SkyGo-с бууна.