Алтан Өргөө Олон Улсын Кино Наадам 2020 – Уралдаант хэсэг (Монгол)

Golden Ger International Film Festival 2020 – Mongolian Competition Section

8-р Алтан Өргөө Олон Улсын Кино Наадмын Олон улсын уралдаант хэсэгт бид 28 Монгол бүтээл хүлээн авсан юм. Үүнээс сонголтын хороо Монгол уралдаант хэсэгт дараах 14 кино сонгосон билээ.

Энэ жилийн уралдаант хэсэгт баримтат кино төрөлд 3, хүүрнэлт кино төрөлд 3, эксперименталь кино төрөлд 4, эксперименталь болон хүүрнэлт кино төрлийн аль аль шаардлагыг хангасан 2 кино өрсөлдөж байгаа бол хүүхэлдэйн кино төрөлд 1, Milky Way төрөлд 1 кино шалгарлаа. Тиймээс аливаа нэг төрөлд 3-с доошгүй бүтээл уралдаант хэсэгт шалгарч байж тухайн төрөлд шагнал олгоно гэсэн журмын дагуу энэ жил хүүхэлдэйн болон Milky Way төрөлд шагнал олгохгүй юм. Гэхдээ энэ хоёр кино нь дээд шагналын төлөө өрсөлдөх эрхтэй.

We received 28 films from Mongolia during the submission period of 8th Golden Ger International Film Festival. Our selection committee selected the following 14 films in the Mongolian competition section.