Алтан Өргөө Олон Улсын Кино Наадам 2020 – Ялагчид

Golden Ger International Film Festival 2020 – Award Winners

Монголын кино институтээс Алтан Өргөө Олон Улсын Кино Наадмыг цахимаар амжилттай зохион байгуулж 6 сарын 7-нд Монгол болон олон улсын уралдаант хэсэгт шагнал хүртсэн ялагчдаа зарлав.

Mongolian Film Institute successfully organized Golden Ger International Film Festival. On June 7th, we have announced the winners in the international and Mongolian competition section.

Монгол уралдаант хэсгийн шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын кино институтийн тэргүүн Г.Жигжидсүрэн, найруулагч Н.Уранчимэг, найруулагч Б.Ганболд нар багтсан ба Монгол уралдаант хэсэгт шалгарсан 14 киноноос ялагчдыг тодруулан зарласан юм.

In the jury of the Mongolian competition section were Jigjidsuren Gombojav, President of Mongolian Film Institute; Uranchimeg Nansal, a Mongolian filmmaker; Ganbold Byambaa, a Mongolian filmmaker. They decided the winners from 14 films that were selected in the Mongolian competition section.

Дээд шагнал
Гүнзгий амьсгал – Ц.Галсандорж, Д.Мөнхбаяр

Ц.Галсандорж 4 дэх жилдээ дараалж манай кино наадамд орж байгаа ба 2018 оны Алтан Өргөө кино наадмаас Хөл нүцгэн бүтээлээрээ Сонголтын хорооны шагнал хүртэж байв.

Grand Prix
Deep Breath – Galsandorj Tsagaantsooj, Munkhbayar Dambajav

Шилдэг Монгол хүүрнэлт кино
Аз жаргал – Г.Номин

Г.Номин 2018 оны Алтан Өргөө кино наадмаас мөн шилдэг Монгол хүүрнэлт кино төрөлд Түлхүүр бүтээлээрээ шагнал хүртэж байв.

Best Mongolian Narrative Film
Happiness – Nomin Gantulga

Шилдэг Монгол баримтат кино
Тэтгэвэрт гарсан хүүхдүүд – Г.Баттулга

Г.Баттулга 2018 оны Алтан Өргөө кино наадмаас мөн Монгол баримтат кино төрлийн тусгай шагналыг Сүмбэр бүтээлээрээ хүртэж байв.

Best Mongolian Documentary Film
Retired Kids – Battulga Gantulga

Шилдэг Монгол эксперименталь кино
Ариутгалын eртөнц – Х.Анхбаяр

Best Mongolian Experimental Film
The World of Sterilization – Ankhbayar Khosbayar

Олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнд Германы найруулагч Юлиан Радлмайер, Монголын найруулагч Л.Бат-Амгалан, Нидерландын баримтат киноны найруулагч Абүзар Амини, Монголын найруулагч А.Оюунзаяа (2013 оны Алтан Өргөө наадамд түрүүлж байсан), Канадын хүүхэлдэйн киноны найруулагч Алс Тэлэнгүд нар багтсан ба кино наадмын төрөл бүрт олон улсын уралдаант хэсгийн 30 бүтээлээс ялагчдыг шалгаруулсан юм.

In the jury of international competition section were German filmmaker Julian Radlmaier, Mongolian filmmaker Bat-Amgalan Lkhagvajav, Netherlands documentary filmmaker Aboozar Amini, Mongolian filmmaker Oyunzaya Amartuvshin who won the first prize at 2013 GGIFF, and Canadian filmmaker of animation films Alisi Telengut. They decided and announced, from the 30 selected films in the international competition section, the winners in respective categories.

Шилдэг олон улсын хүүрнэлт кино
Сэргэг бай, бэлэн бай (Вьетнам) – Пам Тьен Ан

Best International Narrative Film
Stay Awake, Be Ready (Vietnam) – Phạm Thiên Ân

Шилдэг олон улсын хүүхэлдэйн кино
Эгч дүүс (Франц) – Фредерик Эвон, Луиз Меркадье

Best International Animation
Sororal (France) – Frédéric Even, Louise Mercadier

Шилдэг олон улсын баримтат кино
Цаг хугацаа ба түрлэг (Нидерланд) – Марлен ван дер Верф

Best International Documentary Film
Time and Tide (Netherlands) – Marleen van der Werf

Шилдэг олон улсын эксперименталь кино
Мэри, эсрэг тэсрэг Мэри (Сингапур) – Нельсон Йео

Best International Experimental Film
Mary, Mary So Contrary (Singapore) – Nelson Yeo

Ялагчдыг зарлах ёслолыг эндээс хүлээн авна уу:

(You can watch the Announcement of the Winners from here)