Онцлох уран бүтээлч Алс Тэлэнгүд: Дөрвөн тэнгэр

Spotlight on Alisi Telengut: The Fourfold

Бүх туурга нэгт Монголчуудын хувьд Монгол бол дан ганц газарзүйн байршил биш соёлын болон оюун санааны эх нутаг нь юм. – Алс Тэлэнгүд

Алтан Өргөө Олон Улсын Кино Наадам 2020 нь Канадын Монгол угсаат уран бүтээлч Алс Тэлэнгүдийн шинэ бүтээл Дөрвөн тэнгэр киноны дэлхийн нээлтийг хийх гэж байна. Онцлох уран бүтээлч Алс Тэлэнгүд: Дөрвөн тэнгэр хөтөлбөрт ийнхүү түүний 4 богино хэмжээний бүтээлийг онлайнаар хүргэхээр боллоо. Түүний хүүхэлдэйн уран бүтээлүүд нь Америкийн кино институтийн наадам, Торонто, Сандэнс, Энн Арбор зэрэг наадмуудад сонгогдож байсан билээ.


For all diasporic Mongols around the world, Mongolia is not only a geographic location, but also a cultural and spiritual homeland. – Alisi Telengut

Golden Ger International Film Festival 2020 will host the world premiere of The Fourfold, a short film by Alisi Telengut, a Canadian artist who has a Mongolian descent. Overall, 4 of her films that deals with the identity of Mongolian Canadians will be shown in Spotlight on Alisi Telengut: The Fourfold in our online film festival this year. Alisi Telengut’s hand painted films were selected in AFI Fest, Toronto, Sundance, Ann Arbor and others.