2021 оны Роттердамын Олон Улсын Кино Наадмын тэмдэглэл

Жил болгон Нидерланд улсын Роттердам хотод болдог дэлхийн томоохон хэмжээний кино наадам болох Роттердамын Олон Улсын Кино Наадам (IFFR) энэ оны 2 сарын 1-7-ны хооронд цахимаар зохион байгуулагдлаа. Монголын Кино Инститүтийн тусламжтайгаар энэ наадамд оролцох боломж олдсон нь сайхан хэрэг байлаа. Долоо хоногийн туршид шинэ кино уран бүтээлүүд үзэхээс гадна олон улсын кино экспертүүдээс сурах завшаан олдсон юм. Миний ажигласнаар кино наадам нь өмнөх жилүүдээс цөөхөн кинотой цомхон хөтөлбөр гаргасан байна. Энэ жилийн наадмаас надад хамгийн их таалагдсан 5 киноны жагсаалтыг та бүхэнтэй хуваалцъя. – А.Удвал

This February, I got the opportunity to experience IFFR for the first time. It being one of the biggest film festivals in the world, I was lucky to attend its first online edition with the support of the Mongolian Film Institute. For a week, I was immersed in film screenings and talks hosted by international film experts. This year’s edition had fewer films in its programming than previous years. However, there were still plenty of excellent films to choose from when I made my list of favorites from IFFR 2021. – Udval

Вьет Вүгийн “Мөнхийн хавар цаг” (The Eternal Springtime by Việt Vũ)

Энэ Вьетнам богино кино нь зураглалаараа надад хамгийн их таалагдсан бүтээл болов уу. Төрж өссөн газар ба ээжийнхээ тухай хийснээр Вү мөрөөдлийн мэт ертөнцийг бүтээсэн ажээ. Түүнийг үргэлжлүүлээд ямар кино бүтээл хийхийг тэсэн ядан хүлээж байна.

This short film from Vietnam had some of the most haunting images I saw at the festival. Inspired by the landscapes of his youth and his mother, Vu created a cinematic space that was both tender and dream-like. I look forward to seeing more of Vu’s work in the future.

Гита Скалигийн “Нүхний аян” (The Hole’s’ Journey by Ghita Skali)

Энэ наадамд үзсэн хамгийн хөгжилтэй, ухаалаг кино нь Мароккогийн залуу найруулагчийн видео эсээ байлаа. Скалигийн эх орон ба барууны урлагийн байгууллагуудын харилцааг хөндсөн зоримог улс төрийн элэглэл бүтээл юм.

By far, the funniest and smartest film I saw at the festival. This young Moroccan filmmaker’s essay film is a daring political satire that touches upon Skali’s relationship with her homeland and the Western art institutions that commission her work.

Ан Йорт Гуттугийн “Тунхаг” (Manifesto by Ane Hjort Guttu)

Миний жагсаалтын өмнөх киноны нэгэн адил энэхүү богино хэмжээний бүтээл нь урлагийн байгууллагуудыг шүүмжилдэг. Урлагийн сургууль хэрхэн шүүмжлэлт онол ба эсэргүүцлийн орон зай болж өгдөг тухай өгүүлсэн байна. Норвегийн уран бүтээлч, урлагийн багш Гуттугийн кино нь энэ жилийн наадамд KNF шагналыг хүртсэн юм.

Like the previous film in my list, this short by Guttu, a Norwegian artist and arts educator, critiques arts institutions. The short film sets a Norwegian art school as a space for institutional critique and resistance. It received the KNF Award at this year’s festival.

Фeликс Дюфур-Лапаррьерийн “Олтриг” (Archipelago by Félix Dufour-Laperrière)

Сент-Лоуренс голоор урсаж буй энэ хүүхэлдэйн кино аялал нь Квебекийн найруулагч Дюфур-Лапаррьерийн уран сайхны кино юм. Архивын бичлэг, хүүхэлдэйн киноны олон янзын хэв маягаар дүүрэн энэхүү бүтээл нь тус мужийн түүхийг өгүүлдэг.

A feature film by a Quebec filmmaker that is a flowing animation journey through the Saint Lawrence River. Full of archival footage and a variety of animation styles, this work tells different historical narratives of the province.

Жүн Лигийн “Урсгал” (Drifting by Jun Li)

Энэхүү кино драм нь Хонконгт амьдардаг гудамжны хүмүүсийн тухай бодит түүхээс сэдэвлэсэн юм. Дэлгэрэнгүй зохиолоос гадна гайхалтай жүжиглэлтээр дүүрэн уг кино устаж буй хотын эсэргүүцлийн түүхийг өгүүлсэн нь сонирхолтой.

This feature film was inspired by the true stories of unhoused people in Hong Kong. Carefully written and full of phenomenal performances by its ensemble cast, the film gives us stories of resistance in a city that no longer exists.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s