Боловсрол баримтат богино кино

Үргэлжлэх хугацаа: 10 минут
Гарах өдрүүд: 7 сарын 1-ний 11:00 цагаас 7 сарын 1-ний 23:59 хүртэл
Найруулагч Жюлиан Дресснер өөрийн гурван хүүхэд нь Москвад туршилтын сургуульд хэрхэн сурсан тухай энэ бүтээлд өгүүлнэ. Уг сургуульд зөвхөн Оросоор ярих ба сургалтын чанарыг сайжруулах зорилгоор хичээлүүдийг бичиж авдаг ажээ. Энэхүү кино нь хүний амьдралд боловсролын эзлэх байр суурь, боловсрол ямар байх ёстой талаар нэгийг эргэцүүлэхэд хүргэнэ.
Хүүхдүүдэд бодож сурахыг л сургууль заах ёстой. Хэрвээ 2+2 дандаа 4 байдаг гэж боддог бол та тэнэг. – Москвагийн Шинэ хүмүүнлэгийн сургуулийн захирал Василий Богин