Шведийн кино өдрүүд 2019

Улаанбаатар хот дахь Шведийн кино өдрүүдийг Шведийн элчин сайдын яам, Шведийн кино институт нь Монголын кино институт ба iCinema-тай хамтран 2019 оны 10 сарын 28-с 31 хүртэл зохион байгуулав.

Шведийн кино урлагийн түүхээс цухас дурьдвал:

Зохиогчийн кино гэхүл 1960-аад онд дэлхийн арт кино талбарын хаан сэнтийд Ингмар Бергман заларч байлаа. Шведийн орчин үеийн кино урлагийг (1960-өдгөө) Бергманы сэтгэлзүйн бүтээлүүдээс гадна нийгмийн шинж чанартай Бу Видербергийн бүтээлүүд, Лассе Халльстрёмын амтат егөөлөг кинонууд, Рой Андерссоны гүн ухааны элэглэлт шедеврүүд, нэн орчин үеийн Лукас Мүдиссоны хөнгөн өөдрөгөөс хүнд гутранги хүртэлх бүтээлүүд тодорхойлдог.