Алтан Өргөө Олон Улсын Кино Наадам 2013

English

Монголын Андерграунд Кино Уралдаан

Наадмын захирал: Ш.Ихбаяр

Байгууллага: Алтан Хальс Холбоо

Алтан хальс холбоог үүсгэн байгуулагч, одоогийн Монголын кино институтийн дэд тэргүүн Ш.Ихбаярын санаачлагаар авангард, эксперименталь кино урлагийг таниулах, дэмжин хөгжүүлэх, тус төрлөөр кино урлагийн бүтээл туурвиж буй уран бүтээлчид, хүүхэд залууст урам өгөх зорилгоор Монгол улсад анх удаа “Монголын андерграунд кино уралдаан”-ыг амжилттай зохион байгуулав.

Уралдааны шагнал гардуулах ёслол 2013 оны 6-р сарын 22-ны өдөр Монголын Урлагийн Зөвлөлийн “Улаан гэр” галерейд зохион байгуулжээ. Уг арга хэмжээний үеэр уралдаанд оролцсон 26 бүтээлийг олон нийтэд хүртээл болгож эхний 5 байрт шалгарсан бүтээлийг зарлав.

Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд кино зохиолч, найруулагч Д.Төрмөнх, төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, кино найруулагч Т.Мөнх-Оргил, МУЗ-ийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа, урлаг судлаач Ж.Бодьбаатар нар багтсан болно.

Уралдаанд оролцсон 26 бүтээлээс дараах 5 байрыг шалгаруулж шагнал гардуулав.

5-р байр: “Диваажинд” – Б.Цэвээндулам

4-р байр: “Галзуу хүний өдрийн тэмдэглэл (Хөдөлгөөн)” – Б.Итгэл

Уралдаант хэсэг

Ялагчид


1-р байр: “Нүүдэг чулуу” – А.Оюунзаяа

2-р байр: “Араншин” – Д.Доржханд

3-р байр: “Зураас” – А.Нямцэрэн

Тоо баримт

Монголын Андерграунд Кино Уралдаан


26

Монгол эксперименталь бүтээл

5

Байр шалгаруулав

Үр дүн

Бодь Электроникс компанийн “Энтера” дэлгүүрийн нэрэмжит 1-р байрын 1.000.000₮-ийн мөнгөн шагналыг олгож, цом гардууллаа. Мөн уралдаанд оролцсон бүх уран бүтээлчдэд талархал гардуулснаар Монголын андерграунд кино уралдааны шагнал гардуулах ёслол өндөрлөв. 

Монголын андерграунд кино уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр “Бодь Электроникс”-ийн “Энтера” дэлгүүр, ивээн тэтгэгчээр Монголын Урлагийн Зөвлөл, Гуру Медиа, Непко Хэвлэлийн Газар хамтран ажиллаж, ХААН Банк, МУЗ-ийн “Улаан гэр” галерей дэмжлэг үзүүллээ. Мөн “Боловсрол Суваг” ТВ мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр, “Оллоо” ТВ, “Гоодаль” сэтгүүл, Нийслэл хөтөч, Топ99 вэбсайт, “Е-магазин” онлайн сэтгүүл мэдээллийн ивээн тэтгэгчээр тус тус дэмжин ажилласан юм.

Кино уралдааны эцэст дараах үр дүнгүүд гарсан гэж үзэж байна:

  • 5 байранд шалгарсан оролцогчид Улаанбаатар Олон Улсын Кино Наадамд кинонуудаа толилуулж гадаад зочдоос зөвлөгөө авав.
  • 10 бүтээлийг Боловсрол ТВ-р олон нийтэд толилуулсан
  • Монголд авангард, эксперименталь киног сонирхох сонирхол ихсэв.