Алтан хальс олон улсын кино наадам 2019: Шагналт бүтээлүүд

Монголын кино институтийн 7-р Алтан хальс олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарсан 38 бүтээлээс дараах бүтээлүүд шүүгчдийн шийдвэрээр шагнал хүртсэн билээ. Г.Жигжидсүрэнгийн нэрэмжит дээд шагналт бүтээл нь 10,500,000 төгрөгний Арри камерын түрээсийн эрх, 3,000,000 төгрөгийн Cineplus ХХК-ын мэргэжлийн гэрлийн түрээсийн эрхээр шагнагдсан юм.

Кино уран бүтээлч О.Болорсувд манай кино наадмын хүрээнд «Эхэнд үг байсан» кино зураглаачийн сургалтыг удирдан явуулсан Польшийн зураглаач Артур Журавскийгаас шагналаа гардаж авч буй нь.

Уран бүтээлч Ж. Ариунтуяаг төлөөлж найз нь тайзан дээрээс манай кино наадмын хүндэт зочин, шүүгч Сингапурын кино найруулагч Ү Жүн Фөнөөс шагналаа гардаж авав.

Кино уран бүтээлч А.Баттулга манай кино наадмын ивээн тэтгэгчдийн нэг Гуру Медиагийн найруулагч С.Бямбаас шагналаа гардаж авав.

2019 оны кино наадмын дээд шагналыг «Үргэлжлэл» бүтээлээр хүртсэн кино уран бүтээлч Э.Отгон-Эрдэнэ Монголын кино институтийн тэргүүн Г.Жигжидсүрэн гуайгаас цом, өргөмжлөлөө гардаж авав.

Арри