Монголын кино институт Алтан хальс олон улсын кино наадам 2019-ын Уралдаант хэсэгт шалгарсан 38 богино хэмжээний бүтээлийг зарлаж байна. Уралдаант хэсэг Монголын болон Олон улсын гэж хоёр хуваагдаж буй юм. Монгол уралдаант хэсэгт 19 (31 бүтээлээс), Олон улсын уралдаант хэсэгт мөн 19 бүтээл (449 бүтээлээс) шалгарчээ. Монгол уралдаант хэсэгт Алтан хальс кино наадамд 2013 оноос хойш бүтээлээ бүртгүүлж байсан 10 уран бүтээлчдээс гадна 9 шинэ уран бүтээлчид бүтээлээрээ шалгарчээ. Энэ онд харамсалтай нь баримтат богино кино төрөлд 1 бүтээл уралдаант хэсэгт шалгарсан тул шилдэг Монгол баримтат кино шагнал олгогдохгүй юм. “Отор” хэмээх баримтат кино гэхдээ Жигжидсүрэнгийн нэрэмжит дээд шагналын төлөө өрсөлдөж буй юм. Олон улсын уралдаант хэсэгт Америкийн 4, Швейцарийн 3, Германы 2, Францын 2 бүтээл тус тус шалгарснаас гадна Австри, Бельги, БНХАУ, ОХУ, Япон зэрэг улсын богино бүтээлүүд шалгарсан байна. Алтан хальс олон улсын кино наадам 2019 6 сарын 4-8-нд iCinema кино театрт зохион байгуулагдах болно.
Mongolian Film Institute is proudly announcing the films that was selected in National and International Competition Sections of Altan Khalis International Film Festival 2019. Total of 38 short films were selected. In the International Competition Section of the 19 films selected 4 works are from USA, 3 from Switzerland, 2 from Germany and 2 from France. The film festival will be held between 4-8 June, 2019 in Ulaanbaatar, Mongolia.
Монгол уралдаант хэсэг (National Competition)

Алдагдсан цаг хугацаа
Lost Time
Хүүрнэлт (Narrative)
Э.Отгон-Эрдэнэ
(Otgon-Erdene Erdene-Ochir)

Амьдрал баян
Life is Rich
Хүүрнэлт (Narrative)
Л.Ган-Од
(Gan-Od Lkhagvajargal)

Аниргүй өдрүүд
Silent Days
Хүүрнэлт (Narrative)
Ц.Галсандорж
(Galsandorj Tsagaantsooj)

Аргал
Argal
Хүүрнэлт (Narrative)
Ц.Дэнсмаа
(Densmaa Tsevelmaa)

Байгалийн эсрэг
Antinatural
Эксперименталь (Experimental)
Д.Номин
(Nomin Delger)

Дусал ус
Drop of Water
Хүүхэлдэйн (Animation)
З.Жаргал
(Jargal Zorigt)

Зүйлийн Тѳгсгѳл
Sunset
Хүүрнэлт (Narrative)
Д.Эрдэнэбулган
(Erdenebulgan Dorjsuren)

Олс
Rope
Хүүхэлдэйн (Animation)
Б.Пүрэвдорж
(Purevdorj Bekhbaatar)

Отор
Otor
Баримтат (Documentary)
Л.Дашдооров
(Dashdoorov Lamjav)

Очоод золгоно доо
Back to You
Хүүрнэлт (Narrative)
Б.Хангал
(Khangal Boldbaatar)

Салхин сэнс
Pinwheel in the Wind
Эксперименталь (Experimental)
О.Болорсувд
(Bolorsuvd Olzod)

Солярис: Нуур
Solaris: a Lake
Хүүрнэлт (Narrative)
Т.Мөнх-Оргил
(Munkh-Orgil Tumur)

Төгсгөл
Exodus
Хүүрнэлт (Narrative)
Э.Гантөмөр
(Gantumur Enkhtumur)

Тэмдэгтүүд
Signs
Эксперименталь (Experimental)
Б.Ууганбаяр
(Uuganbayar Batbayar)

Утас
Thread
Хүүхэлдэйн/Эксперименталь (Animation/Experimental)
Ж.Ариунтуяа
(Ariuntuya Jambaldorj)

Үргэлжлэл
Persistence
Хүүрнэлт (Narrative)
Э.Отгон-Эрдэнэ
(Otgon-Erdene Erdene-Ochir)

Хоосрол
Empty
Хүүрнэлт (Narrative)
Г.Зул
(Zul Ganzorig)

Хөрөг
The Portrait
Хүүрнэлт (Narrative)
А.Баттулга
(Battulga Ariunaa)

Шигүү
Dense
Хүүрнэлт (Narrative)
Б.Ирээдүй
(Ireedui Bulgantamir)