8-р Алтан Өргөө Олон Улсын Кино Наадам 6 сарын 4-7-нд онлайн

2013 оноос эхтэй Алтан Өргөө Олон Улсын Кино Наадам энэ жил Skymedia, SkyGo дээр үнэ төлбөргүй үзэх боломжтойгоор зохион байгуулагдах гэж байна.















Монголын кино институт

Кино наадмыг зохион байгуулагчийн тухай


Монголын кино институт нь Монголын кино уран бүтээлчдийн чадавхийг хөгжүүлэх, үзэгчдийн кино урлагийн боловсролыг дээшлүүлэх, Монголын болон олон улсын үнэ цэнэтэй кино бүтээлүүдийг таниулах, Монгол улс дахь кино шүүмжлэлийг хөгжүүлж, кино урлагтай холбоотой томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, Монголын кино уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх, Монголын кино урлагийн уламжлал болон шинэ үеийн кинонуудыг дэлхийн тавцанд таниулахад өөрсдийн хувь нэмрээ оруулахад оршино.



Алтан Өргөө Олон Улсын Кино Наадам

Кино наадмын танилцуулга


Алтан Өргөө Олон Улсын Кино Наадмыг (Golden Ger International Film Festival – GGIFF) буюу хуучнаар Алтан хальс олон улсын кино наадмыг 2013 онд өнөөгийн Монголын кино институтийн дэд тэргүүн Ш.Ихбаяр Монголын андерграунд кино уралдаан нэрээр уг наадмыг санаачлан хэрэгжүүлж байв. Түүнээс хойших 8 жилд Алтан Өргөө Олон Улсын Кино Наадам төлөвшиж одоогоор Монголын хоёр дахь том кино наадам болоод буй.

Зочид


Манай кино наадмын өмнөх жилүүдийн хүндэт зочид уран бүтээлчид гэвэл Алтан бөмбөрцөг, Алтан баавгайн шагналт Герман найруулагч Фатих Акин, Алтан баавгайн шагналт Ван Чюанань, дэлхийн авангард киноны тэргүүлэгч уран бүтээлч Петер Черкасски, Сингапурын найруулагч Ү Жүнь-Фөн нарыг дурдаж болно.


Тоо баримт


2600 бүтээл

Олон улсын болон Монгол уралдаант хэсэгт 2013 оноос хойш бүртгүүлсэн бүтээлийн тоо.

270 бүтээл

Бүртгүүлсэн бүтээлүүдээс уралдаант хэсэгт 8 жилийн наадамд нийт шалгаруулж үзэгчдэд толилуулсан бүтээлийн тоо.

100 орон

2015 оноос хойш олон улсын уралдаант хэсэгт бүтээлээ 100 гаруй орноос ирүүлээд байна.

56,000,000 төгрөг

Нийт 56,000,000 сая төгрөгийн мөнгөн болон дүйцэхүйц шагналыг 8 жилийн турш ялагч нарт гардуулсан.